You are here: Home / ҮР ДҮН / Байгаль Нуурын Мэдээллийн Төв (БНМТ)

Байгаль Нуурын Мэдээллийн Төв (БНМТ)

Байгаль Нуурын Байгалийн Менежментийн Хүрээлэн, ОХУ Орхон голын сав газрын зөвлөл, ТББ, Монгол улс

Үйл ажиллагаа 2013 онд эхлэж 2014 онд үргэлжлэн хэрэгжинэ. 2013 онд доорх үр дүн гарсан. Үүнд:

  • БНМТ-ийн вэб порталыг нээсэн.
  • Мэдээллийг БНМТ-ийн вэб порталд Англи, Орос,Монгол хэл дээр оруулсан.
  • ГЗМС-д хэрэглэх техникээр хоёр улсыг хангасан.
  • БНМТ-ийн мэдээллийн өгөгдөлүүдийг солилцооны тухай протоколыг Монголын концепци ба мэдээллийн бүтцэд суурилан боловсруулсан;
  • Протоколыг оролцогч талуудад хүргүүлж батлуулсан;
  • Зөвшөөрсөн баримтыг холбогдох оролцогч талуудаас хүлээн авсан;
  • Мэдээлэл солилцох тухай батлагдсан протоколд үндэслэн сав газрын өгөгдөлүүдийг цуглуулж БНМТ-ийн вэб порталд оруулав.

2014 онд хүлээгдэж буй үр дүн:

  • БНМТ-ийн вэб порталыг үргэлжлүүлэн ажиллуулах.
  • ГЗМС-ийн программ хангамж худалдан авах (ArcView).
  • 2012-2013 оны Байгаль нуурын сав газрын төлөв байдлын хоёр жил тутмын тайлангийн бүтцийг Орос ба Монголын тал хамтран боловсруулах.
  • 2012-2013 оны Байгаль нуурын сав газрын төлөв байдлын хоёр жил тутмын тайланг Англи, Орос ба Монголын хэл дээр бэлтгэх.
  • 2012-2013 оны Байгаль нуурын сав газрын төлөв байдлын хоёр жил тутмын тайланг Англи, Орос ба Монголын хэл дээр хэвлүүлэх.

 

Document Actions