You are here: Home / Үйл Явдал

Үйл явдал

“Экологийн этик ба 21-р зууны тотгвортой хөгжлийн технологи” олон улсын шинжлэх ухаан-хэрэглээний судалгааны талаарх конференци

Event details

When

Jun 30, 2014 05:00 AM to
Jan 09, 2015 05:00 AM

Add event to calendar

Энэхүү конференци нь Япон улсын Аичи-Нагоя хотод 11-р сарын 10-12 өдөр болох "Тогтвортой хөгжлийн төлөө өнөөдрийн боловсрол" ЮНЕСКО-гийн боловсролд зориулсан олон улсын конференцийн бэлтгэл ажил юм.

Конференцийн хүрээнд экологийн этик, тогтвортой хөгжлийн төлөөх боловсрол, даяаршил, ноосферийн ухамсар төлөвшүүлэх, соёлын үнэт зүйлсийг хадгалах, герменевтийн арга зүй, тогтвортой хөгжлийн технологи, г.м. асуудлын хэлэлцэх юм.

 

 

 

 

Document Actions

Ариун цэвэр ба эпидемиологийн хяналт- зөвөлгөөн

Event details

When

Jun 20, 2014 04:55 AM to
Jan 09, 2015 04:55 AM

Add event to calendar

Семинарын явцад Буриад ба Монголын газар нутгаар урсдаг хийлийн ус бохирдоход оршиг суугчдын эрүүл мэндэд учирч болзошгүй тахлын эрсдэлд үнэлгээ хийх талаар ярилцав.

Document Actions

Оросын Эко- долоо хоног

Event details

When

May 17, 2014 02:20 AM to
May 21, 2014 02:20 AM

Add event to calendar

2014 оны 5-р сарын 17- 21 өдрүүдэд Москва хотын Улаан талбайд Оросын эко-долоо хоног 2 дах удаа болж өнгөрөв.  Төв талбайд экологийн павильонууд байрлуулж шинэ технологи, инноваци, дүрслэх урлаг ба кино, 3D кино, эко-зах зэрэг бүтээгдэхүүнийг толилуулав.

http://rusecoweek.ru/

Document Actions

БОНХЯ-ны төлөөлөгчидтэй хийсэн уулзалт

29 April 2014 Ulaanbaatar, Mongolia

Event details

When

Apr 29, 2014 06:00 AM to
Jan 08, 2015 06:00 AM

Where

Ulaanbaatar, Mongolia

Add event to calendar

БОНХЯ-ны төлөөлөлтэй 2014 оны 4-р сарын 29-30 өдөр уулзав. Энэ өдрүүдэд төслийн менежер Усны  Үндэсний Хорооны дарга Ц. Бадрахтай мөн уулзсан байна.

Document Actions

Байгаль нуурын эрдэнэс - сургалт арга зүйн багц материалын танилцуулга Монголд

28 April 2014 Ulaanbaatar, Mongolia

Event details

When

Apr 28, 2014 05:25 AM to
Jan 08, 2015 05:25 AM

Where

Ulaanbaatar, Mongolia

Add event to calendar

Байгаль нуурын эрдэнэс - сургалт арга зүйн багц материалын танилцуулга 2014 оны 4 -р сарын 26-30 өдөр Улаанбаатар хотод болов. Сургалтын багц материалыг боловсруулсан 4 автор зөвөлгөөнд оролцсон юм.  Сургалтанд 70 гаруй багш нар оролцов.

Document Actions

Хил дамнасан усны хамтын ажиллагааны давуу талыг үнэлж дэлгэрүүлэх тухай ажлын уулзалт

2014 оны 4-р сарын 22 Женев, Швейцари

Event details

When

Apr 22, 2014 04:55 AM to
Jan 09, 2015 04:55 AM

Where

Женев, Швейцари

Add event to calendar

The workshop provided a platform to:

Төрөл бүрийн салбарт ажилладаг оролцогчид(усны салбарын мэргэжилтнүүд, улс төрчид, парламентын гишүүд, сэтгүүлчид, судлаачид...) хилийн усны хамтын ажиллагааны ашиг тусын талаар мөн ашиг тусад үнэлгээ хийснээр хилийн усны хамтын ажиллагааны явцад яаж дэмжлэг үзүүлэх тухай ярилцав.

Хилийн усны хамтын ажиллагаанд тус нэмэр болох өргөн хүрээнд ашиг тусаа өгөх тийм арга, тэргүүн туршлага, тулгарч буй бэрхшээл болон сургамжуудыг тодруулах, үнэлэх.

Хилийн усны хамтын ажиллагааны давуу талыг тодруулах, үнэлэх, дэлгэрүүлэх тухай Бодлогын Зөвлөмжийн Баримт Бичгийн төслийг цаашид боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх.

Document Actions

Байгаль нуурын бүс нутгийн засаг захиргааны нэгжийн дарга нар ба ТХГН-ийн менежерүүдэд зориулсан семинар (2014 оны 4-р сарын 18 өдөр)

Event details

When

Apr 18, 2014
from 09:25 AM to 09:25 AM

Add event to calendar

Зөвөлгөөний үеэр өргөн хүрээний асуудлыг авч хэлэлцсэн болно. Байгаль нуурын бүс нутгийн эрэг орчмын нутаг дэвсгэрийн нийгэм-эдийн засгийн ба байгаль орчны асуудлыг шийдэхтэй холбогдож үүсэн гарсан бэрхшээлүүд юм. Ард түмэнтэй хамгийн ойр байдгийн хувьд засаг захиргааны нэгжүүдийн илүү нягт болон байнгын уялдаа зохицуулалт шаардлагатай байгааг баталгаажууллаа.

Document Actions

Зураг ба зохион бичлэгийн уралдаан

Event details

When

Apr 15, 2014 05:10 AM to
Dec 18, 2014 05:10 AM

Add event to calendar

Дэлхийн усны өдрийг жил бүрийн 3-р сарын 22-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. 2014 онд энэ арга хэмжээний хүрээнд НҮБХХ-ДДБОС, Орхон голын сав газрын захиргаатай хамтран Эрдэнэбулган ба Өгийн нуур сумдын 9-12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд “усны нөөцийг хамгаалах нь”, 7-8 дугаар ангийн хүүхдүүдийн дунд “Өгийн нуурыг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт зохион бичлэгийн, 4-6 ангийн хүүхдүүдийн дунд усны сэдвээр зургийн уралдаан зохион байгуулав. Гурван төрлийн уралдаанд нийт 45 сурагчид оролцов.

Document Actions

Өгийн нуурын товч танилцуулга ба нуур орчмын газар нутгийн цэвэрлэгээ

Event details

When

Apr 15, 2014 04:55 AM to
Apr 18, 2014 04:55 AM

Add event to calendar

1998 онд Өгийн нуур Рамсарын конвенцид бүртгэгдсэн байна. Нуур намгархаг нуга бүхий 2520 га талбай эзэлдэг Орхон голын сав газрын нутагт оршдог. Нуур нь –, олон тооны гол горхи, цөөрөмтэй, баруун хэсэгтээ намгархаг үзэсгэлэнтэй нутаг юм. Нуурын нийт талбай ойролцоо 50км хавтгай дөрвөлжин газар нутаг ба эргийн урт нь 24,7 км. Нуур хамгийн гүн хэсэгтээ 15,3 м хүрдэг ба нийт эзлэхүүн нь 147,9м3 юм. Нуур орчмыг цэвэрлэх кампанит ажлыг НҮБХХ-ДДБОС-гийн санхүүгийн дэмжлэгээр 2014 оны 3-р сарын 20-21 өдөр зохион байгуулав. Цэвэрлэгээнд 20 хүн 2 ачааны машинтай оролцож 5 тонн хог хаягдал түүсэн байна.

Document Actions

“Хил Хязгааргүй Байгаль нуур” HD кино ТВ сувгуудаар

Event details

When

Apr 14, 2014 05:45 AM to
Dec 18, 2014 05:45 AM

Add event to calendar

"Хил Хязгааргүй Байгаль нуур" HD киног Орос ба Монгол хэл дээр ТВ-ийн хэд хэдэн сувгуудаар үзүүлэв. ОХУ-д "Буриадын ертөнц" ТВ-ийн суваг ба Монголд "Соён Гэгээрүүлэгч" ТВ энэ киног хэдийнээ нэвтрүүлэн үзүүлсэн байна, түүгээр үл барам ТВ-ийн  өөр бусад сувгуудаар ч нэвтрүүлэхээр ярилцаж байна. Үүнд:

Document Actions

Байгаль нуурын мөсийг цэвэрлэх кампанит ажил

Event details

When

Apr 12, 2014 05:35 AM to
Apr 18, 2014 05:35 AM

Add event to calendar

2014 он "Байгаль нуурын цэвэр мөс" хог хаягдал цэвэрлэх хаврын ажил дуусав. "Байгаль нуурын цэвэр мөс" сайн дурын үйл ажиллагаа "Байгаль нуурын загасчлал - 2014" арга хэмжээний хүрээнд 3 дах удаа Буриад улсад зохион байгуулагдав. Бие даасан ашгийн бус бүлэг "экологи ба нийгмийн төслүүдийг хөгжүүлэх төв"-өөс хэрэгжүүлдэг "Байгаль нуурыг аварцгая" төслийн хүрээнд цэвэрлэгээний ажил 2014 оны 4-р сарын 14 өдөр болж өнгөрөв.

Энэ ажлын дүнд 25 уут хог түүж сурталчилгаа, гэгээрлийн ажлыг өргөн хүрээнд явуулав.


"Байгаль нуурын цэвэр мөс" ажлын зорилго нь голын мөс, эрэг орчмыг хог хаягдлаас цэвэрлэхээс гадна "Байгаль нуурын загасчлал" арга хэмжээнд оролцогчид болон зочидын дунд ухуулах, соён гэгээрүүлэх ажлыг идэвхитэй өрнүүлэхэд оршиж байв.

Хог хаягдалтай хэрхэн харьцах, хаягдлыг яаж тусад нь цуглуулж боловсруулах, Байгаль нуурын орчимд хог хагдлыг ангилан цуглуулах ажлыг нэвтрүүлэх нь ямар чухал ач холбогдолтойг сайн дурын ажилтнууд ухуулан таниулж байв.

Түүнчлэн байгальтай хэрхэн хайр гамтай харьцах, гал түймрийн аюулгүй байдал, спорт загасчлалын "бариад- амьдаар нь тавих" зарчмын талаар яриа хийв.

"Байгаль нуурын цэвэр мөс" ажлыг олон нийтийн ба ашгийн олон байгууллагууд дэмжсэн. Үүнд:

НҮБХХ/ДДБОС "Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент" төсөл,

Байгаль нуурыг аврахад дэмжлэг үзүүлэх сан, Листвянка тосгоны захиргаа, Прибайкальски Байгалийн Цогоцолбор Газар ба бусад мбайгууллагууд.

Document Actions

Байгаль нуурын төсөл- дунд шатны үнэлгээ

Event details

When

Apr 11, 2014 01:45 AM to
Apr 13, 2014 01:45 AM

Where

Buryatia

Add event to calendar

Төслийн дунд шатны үнэлгээ хийх олон улсын экспертэд зориулж Кабански ба Баргуужин мужууд дах УТХГ-ууд болон Курумкан мужийн малын сэг зэм устгах байгууламжийг үзүүлэх албан аяллыг төслөөс зохион байгуулав.

Document Actions

НҮБ-ын ЕЭЗК хоёрдугаар зөвөлгөөн: Голын сав газрын комиссууд ба хамтарсан бусад байгууллагууд: Техникийн аспект

Event details

When

Apr 09, 2014 01:40 AM to
Apr 10, 2014 01:40 AM

Add event to calendar

Голын сав газрын комиссууд ба хамтарсан бусад байгууллагууд: Техникийн аспект Хоёрдугаар зөвөлгөөн 2014 оны 4-р сарын 9-10 өдөр болж хамтарсан байгууллагуудын  экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх, усны дэд бүтэц г.м.хамтын ажиллагааны онцлог салбар ба техникийн асуудалд анхаарлаа хандуулав. Хоёрдугаар зөвөлгөөний хэлэлцэх сэдвийг анхны зөвөлгөөнд оролцогчдын тавьсан саналд үндэслэн боловсруулсан.

 

Document Actions

Дэлхийн Усны өдөр Орос оронд

Event details

When

Mar 24, 2014 03:50 AM to
Dec 19, 2014 03:50 AM

Add event to calendar

НҮБХХ/ДДБОС-гийн төсөл дэмжиж Дэлхийн усны өдрийн хүрээнд дугуй ширээний ярилцлагыг 3-р сарын 24-ний өдөр зохион байгуулав. Энэ арга хэмжээг Буриад улсын Росприроднадзор болон Байгалийн Нөөцийн Яам санаачлан зоихон байгуулсан юм. Хуралдаанд холбооны ба бүс нутгийн байгаль хамгаалаллын, прокуратурын, шинжлэх ухааны, орон нутгийн өөрөө удирдах, аж ахуйн ба олон нийтийн байгууллагуудын төлөөлөл оролцов.

Дугу ширээний ярилцлагын үеэр Байгаль нуурын Тусгай Хамгаалалттай Газар нутгийн төвийн бүсэд өнөөгийн нийгэм эдийн засгийн нөхцөл дор Байгаль нуурыг хамгаалах орчин үеийн ба түүний усны нөөцийг зүй зохистой ашиглах асуудлын талаар ярилцав.  Байгаль нуурын усан объектод хүний зүгээс үзүүлж буй ачаллыг бууруулах ба Байгаль нуурын бүс нутгийг тогтвортой хөгжүүлэхэд цаг үеэ олсон, үндэслэл бүхий удирдлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэдгийг оролцогчид цохон тэмдэглэж байв.

Эх сурвалж: http://prnadzor.e-baikal.ru/news?record_id=1022

Source: http://prnadzor.e-baikal.ru/news?record_id=1022

Document Actions

Дугуй ширээний ярилцлага ОХУ-ын Улсын номын санд: “Дэлхийн Усны Өдөр 2014: Ус ба эрчим хүч”

Event details

When

Mar 20, 2014 06:25 AM to
Jan 09, 2015 06:25 AM

Where

Moscow, Russia

Add event to calendar

НҮБ-ын мэдээллийн төвийн дэмжлэгтэйгээр Оросын Улсын  номын санд 3-р сарын 20-ны өдөр Дэлхийн Усны Өдрийг тохиолдуулан их дээд сугуулиудын оюутан ба уншигчдад зориулсан уулзалт болов.

Экспертүүдийн илтгэлийг нээж ОХУ-ын гавьяат экологич, НҮБХХ/ДДБОС "Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент" төслийн үндэсний техникийн захирал Александр Шеховцов үг хэлэв.

Энэ газар нутгийг судлах төсөл 2011 оноос хэрэгжиж эхэлсэн юм. Нуурт цутгадаг гол, горхиууд Эрхүү муж, Буриадад байдаг ба тэдгээр нь хангалттай бохирдсон. Өөр нэг асуудал бол Байгаль нуурын хамгийн том цутгал болох Монголоос эх авдаг Сэлэнгэ Мөрөн юм. Түүн дээр хэд хэдэн цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа ба энэ нь Байгаль нуурын цутгалд нөлөөлж болзошгүй юм. Одоогоор Орос, Монголын эрдэмтэд ба НҮБ-ын ажилтнууд нуурын мониторинг хамтран хийж байна. Дугуй ширээний ярилцлагад оролцогсдод төслийн дэмжлэгээр бүтээсэн "Хил хязгааргүй Байгаль нуур" гайхамшигтай киног үзүүлэв.

Source (text and photo):  http://www.rsl.ru/ru/s7/s409/2014/voda

Document Actions

GEF IW:LEARN Мэдээлэл ба Харилцааны Технологийн Зөвөлгөөн 2014 оны 3-р сарын 17- 20 өдрүүд

Event details

When

Mar 17, 2014 06:35 AM to
Jan 09, 2015 06:35 AM

Where

Manila, Philippines

Add event to calendar

GEF IW:LEARN 2014 оны 3-р сарын 17-20 өдрүүдэд Филипины Манила хотод Ази, Номхон далайн бүсийн орон зайн мэдээллийн менежментийн Мэдээлэл Харилцааны технологийн сургалт болов.

Дэлхийн банкнаас Geonode ашиглан Латин Америк ба Карибийн болон өөр бүс нутагт хэрэгжүүлж амжилтанд хүрсэн үлгэр жишээн дээр тулгуурлан усан экосистемийн менежмент, гамшгийн менежмент ба аюулыг бууруулахад орон зайн мэдээллийн менежментийн үүрэг ролийн талаар гүнзгий ойлголт өгсөн.

Семинарын үеэр GeoNode болон холбогдох нээлттэй код бүхий суурь эх үүсвэрийг ашиглах ур чадварыг эзэмшүүлэв.

Document Actions

Баримтат кино "Хил Хязгааргүй Байгаль нуур" нээлт

21 February 2014 Ulaanbaatar, Mongolia

Event details

When

Feb 21, 2014 03:45 PM to
Jan 09, 2015 03:45 PM

Where

Ulaanbaatar, Mongolia

Add event to calendar

Монгол улс, Улаанбаатар хотноо "Хил Хязгааргүй Байгаль нуур" баримтат киног төслийн оролцогч талуудад үзүүлж кино нээлт болов.

Document Actions

Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторид ионы хроматограф DIONEX төхөөрөмжийг суурилуулж ажилд оруулав

20 February 2014 Ulaanbaatar, Mongolia

Event details

When

Feb 20, 2014 03:45 PM to
Jan 09, 2015 03:45 PM

Where

Ulaanbaatar, Mongolia

Add event to calendar

RFQ_GPSO_2014-068 (IWC-78317) «Сэлэнгэ мөрний сав газрын гол мөрний усны чанарын нэгдсэн хөтөлбөрт багтсан тодорхойлогч бодисыг шинжлэх аргын интеркалибраци" тендерийн хүрээнд усны чанарын хэмжилтийг нэг ижил аргаар хийх ажлыг амжиллтай хэрэгжүүлэх үүднээс түүнчлэн төслийн Удирдах Зөвлөлийн шийдвэрийн дагуу Байгаль орчин, Хэмжилзүйн Төв Лабораторт (Улаанбаатар, Монгол)  Ион хроматографийн шинэ систем багаж худалдан авч угсран ажилд оруулав. Орчин үеийн энэ шинэ төхөөрөмжөөр усны дээж дэх бага нягтралтай анионыг хэмжих боломжтой юм.   хоёр ажилтан Гидрохимийн Росгидромет хүрээлэнд (Ростов на Дону) мэргэжил дээшлүүлсэн. Байгаль орчин Хэмжилзүйн Төв Лабораторийн шинжилгээ хийх чадамж дээшилснээр Монгол ба Оросын шинжилгээний байгууллагууд хамтран ажиллах таатай орчин бүрдлээ.

Document Actions

UNEP/IW:LEARN ICT Орон зайн мэдээллийн системийн менежментийн семинар

08 February 2014 Manila, Philippines

Event details

When

Feb 08, 2014 06:55 AM to
Jan 09, 2015 06:55 AM

Where

Manila, Philippines

Add event to calendar

UNEP/IW:LEARN IWLEARN Geonode систем ба Байгаль нуурын мэдээллийн төвийн вэб портал хоорондын харилцан үйлчлэлийг сайжруулахын тулд Төслийн менежер Сергей Куделя орон зайн мэдээлийн системийн менежментийн семинарт оролцов.

Семинарыг Азийн хөгжлийн банк ба Дэлхийн банк хамтран зохион байгуулав. Тэргүүний практик ба стандартыг ашиглан  газрын зургийн хэлбэрээр орон зайн мэдээллийг төсөл болон хамтрагч талууд ашиглах явдлыг дэмжих зорилгоор энэ семинарыг зохион байгуулсан байна. Семинарт анхдагч нээлттэй код бүхий GeoNode-г суурь болгон ашиглав.

 

http://geonode.org/

Document Actions

Байгаль нуурын мэдээлийн төвийн зөвөлгөөн Workshop

05 February 2014 Ulan-Ude, Russia

Event details

When

Feb 05, 2014 03:40 PM to
Jan 09, 2015 03:40 PM

Where

Ulan-Ude, Russia

Add event to calendar

Буриад улсын Улаан-Үдэ хотод Байгаль нуурын мэдээллийн төвийн зөвөлгөөн болов. Байгаль нуурын Мэдээлийн төвийг байгуулах үйлчилгээний ажлыг гүйцэтгэх гэрээт байгууллага болох Орхон голын сав газрын зөвлөл болон Байгаль нуурын байгалийн менежментийн хүрээлэнгийн ажилтнууд БНБМХ-гийн Геомэдээлийн системийн лабораторт уулзав. Уулзалтын үеэр БНМТ-ийн бүтэцийг тохиролцож үргэлжлэн хамтран ажиллах асуудлыг харилцан ярилцав.

Document Actions
Document Actions
Navigation
October 2020 »
October
MoTuWeThFrSaSu
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031