Үйл явдал
“Байгаль нуурын талаарх харилцан яриа” олон улсын 3-р Форум
“Байгаль нуурын талаарх харилцан яриа” олон улсын 3-р Форум нь 2014 оны 8-р сарын 21-25-нд Улаан-Үд ба Гремячинск(ОХУ) тосгонд болов.Форумын үеэр Байгаль нуурын бүс нутгийн ирээдүйн хөгжил болон Байгаль нуурын хосгүй экосистемийг хамгаалах талаар олон улсын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэв.
Document Actions
Олон улсын зөвөлгөөнд танилцуулсан "Байгаль нуурын эрдэнэс"сургалт-арга зүйн багц
Байгаль нуурын эрдэнэс - сургалт арга зүйн багц материалын англи хэлний хувилбарыг таницуулах "Нуур орчмын газар нутаг дах байгаль орчны боловсрол- практик туршлага ба шинэ технологи" сургалт 2014 оны 7-р сарын 26-28 өдрүүдэд Байгаль нуурын эрэг дээр болов. Сургалтыг НҮБХХ(Mосква)/ДДБОС/НҮБХХ/НҮБТҮА болон Дэлхийн Байгалийн Сан(Радолфзел, Герман улс) дэмжин ажиллав.
Document Actions
Байгаль нуур, Ушканьи арлууд очих томилолт
Забайкальски Байгалийн Цогцолбор Газар дах Ушканьи арлуудын нэг Тонкий арал дээр байгуулсан Байгаль нуурын хавын хэвтэр газар хүрэх экологийн жим үзэх зорилгоор энэхүү ажлын аяллыг зохион байгуулсан юм. Явган замыг Байгаль нуурын төслийн хүрээнд байрьсан.
Document Actions
Удирдах зөвлөлийн хурал
Event details
When
Jan 09, 2015 05:10 AM
Where
НҮБХХ/ДДБОС “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент” төслийн Удирдах Зөвлөлийн Бүсийн 3 дугаар хуралдаан 2014 оны 7-р сарын 24-ний өдөр Гремячинск тосгонд ( Буриад, ОХУ) болов. Хурлаар төслийн 2013 оны ажлын үр дүн, 2014-2015 оны ажлын төлөвлөгөө болон төсөв танилцуулж, олон улсын бие даасан экспертийн хийсэн төслийн дунд шатны үнэлгээ, Байгаль нуурын сав газрын СҮАХ-ийн төсөл, ОХУ ба Монгол улсын хооронд хилийн усны нөөцийг ашиглах, хамгаалах салбарт олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар ярилцав.
Document Actions
Орос болон Монголын байгаль орчны байгууллагууд оролцсон байгаль хамгаалах асуудлаарх олон улсын шинжлэх ухаан- практикийн конференци
Event details
When
Jul 24, 2014 05:10 AM
Where
Конференцийн зорилго нь Байгаль нуурын сав газрын хүрээлэн буй орчныг хамгаалах ба байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах чиглэлээр Орос ба Монголын эрдэмтдийн гаргаж буй хүчин чармайлтыг нэгтгэх, нэгдмэл шийдвэр гаргах үндэс суурийг тавих явдал юм. Конференцид Байгалийн Нөөц Ашиглалтыг Хянах Холбооны Үйлчилгээний Төвийн болон салбар байгууллагуудын ажилтнууд, шинжлэх ухааны байгууллагууд болон Байгаль нуурын бүс нутгийн ТББ оролцов.
Internal links:
http://bgtrk.ru/news/detail.php?ID=17350
http://egov-buryatia.ru/index.php?id=5330&tx_ttnews[tt_news]=35013
http://www.baikalfund.ru/news/fund/article.wbp?article_id=0690364d-19a6-4767-81d3-417cc1ca4f6e
Document Actions
ЭЗХАХБ-ын удирдах зөвлөлийн хурал
Event details
When
Jan 09, 2015 05:05 AM
Where
Хурлаар усны нөөцийн менежментийн арга хэрэгслийн талаар ярилцав. Олон улсын тэргүүн туршлага ба товч дүгнэлт хийж танилцуулсан.
Document Actions
“Экологийн этик ба 21-р зууны тотгвортой хөгжлийн технологи” олон улсын шинжлэх ухаан-хэрэглээний судалгааны талаарх конференци
Энэхүү конференци нь Япон улсын Аичи-Нагоя хотод 11-р сарын 10-12 өдөр болох "Тогтвортой хөгжлийн төлөө өнөөдрийн боловсрол" ЮНЕСКО-гийн боловсролд зориулсан олон улсын конференцийн бэлтгэл ажил юм.
Конференцийн хүрээнд экологийн этик, тогтвортой хөгжлийн төлөөх боловсрол, даяаршил, ноосферийн ухамсар төлөвшүүлэх, соёлын үнэт зүйлсийг хадгалах, герменевтийн арга зүй, тогтвортой хөгжлийн технологи, г.м. асуудлын хэлэлцэх юм.
Document Actions
Ариун цэвэр ба эпидемиологийн хяналт- зөвөлгөөн
Семинарын явцад Буриад ба Монголын газар нутгаар урсдаг хийлийн ус бохирдоход оршиг суугчдын эрүүл мэндэд учирч болзошгүй тахлын эрсдэлд үнэлгээ хийх талаар ярилцав.
Document Actions
Оросын Эко- долоо хоног
2014 оны 5-р сарын 17- 21 өдрүүдэд Москва хотын Улаан талбайд Оросын эко-долоо хоног 2 дах удаа болж өнгөрөв. Төв талбайд экологийн павильонууд байрлуулж шинэ технологи, инноваци, дүрслэх урлаг ба кино, 3D кино, эко-зах зэрэг бүтээгдэхүүнийг толилуулав.
Document Actions
БОНХЯ-ны төлөөлөгчидтэй хийсэн уулзалт
Event details
When
Jan 08, 2015 06:00 AM
Where
БОНХЯ-ны төлөөлөлтэй 2014 оны 4-р сарын 29-30 өдөр уулзав. Энэ өдрүүдэд төслийн менежер Усны Үндэсний Хорооны дарга Ц. Бадрахтай мөн уулзсан байна.
Document Actions
Байгаль нуурын эрдэнэс - сургалт арга зүйн багц материалын танилцуулга Монголд
Event details
When
Jan 08, 2015 05:25 AM
Where
Байгаль нуурын эрдэнэс - сургалт арга зүйн багц материалын танилцуулга 2014 оны 4 -р сарын 26-30 өдөр Улаанбаатар хотод болов. Сургалтын багц материалыг боловсруулсан 4 автор зөвөлгөөнд оролцсон юм. Сургалтанд 70 гаруй багш нар оролцов.
Document Actions
Хил дамнасан усны хамтын ажиллагааны давуу талыг үнэлж дэлгэрүүлэх тухай ажлын уулзалт
Event details
When
Jan 09, 2015 04:55 AM
Where
The workshop provided a platform to:
Төрөл бүрийн салбарт ажилладаг оролцогчид(усны салбарын мэргэжилтнүүд, улс төрчид, парламентын гишүүд, сэтгүүлчид, судлаачид...) хилийн усны хамтын ажиллагааны ашиг тусын талаар мөн ашиг тусад үнэлгээ хийснээр хилийн усны хамтын ажиллагааны явцад яаж дэмжлэг үзүүлэх тухай ярилцав.
Хилийн усны хамтын ажиллагаанд тус нэмэр болох өргөн хүрээнд ашиг тусаа өгөх тийм арга, тэргүүн туршлага, тулгарч буй бэрхшээл болон сургамжуудыг тодруулах, үнэлэх.
Хилийн усны хамтын ажиллагааны давуу талыг тодруулах, үнэлэх, дэлгэрүүлэх тухай Бодлогын Зөвлөмжийн Баримт Бичгийн төслийг цаашид боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх.
Document Actions
Байгаль нуурын бүс нутгийн засаг захиргааны нэгжийн дарга нар ба ТХГН-ийн менежерүүдэд зориулсан семинар (2014 оны 4-р сарын 18 өдөр)
Зөвөлгөөний үеэр өргөн хүрээний асуудлыг авч хэлэлцсэн болно. Байгаль нуурын бүс нутгийн эрэг орчмын нутаг дэвсгэрийн нийгэм-эдийн засгийн ба байгаль орчны асуудлыг шийдэхтэй холбогдож үүсэн гарсан бэрхшээлүүд юм. Ард түмэнтэй хамгийн ойр байдгийн хувьд засаг захиргааны нэгжүүдийн илүү нягт болон байнгын уялдаа зохицуулалт шаардлагатай байгааг баталгаажууллаа.
Document Actions
Зураг ба зохион бичлэгийн уралдаан
Дэлхийн усны өдрийг жил бүрийн 3-р сарын 22-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. 2014 онд энэ арга хэмжээний хүрээнд НҮБХХ-ДДБОС, Орхон голын сав газрын захиргаатай хамтран Эрдэнэбулган ба Өгийн нуур сумдын 9-12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд “усны нөөцийг хамгаалах нь”, 7-8 дугаар ангийн хүүхдүүдийн дунд “Өгийн нуурыг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт зохион бичлэгийн, 4-6 ангийн хүүхдүүдийн дунд усны сэдвээр зургийн уралдаан зохион байгуулав. Гурван төрлийн уралдаанд нийт 45 сурагчид оролцов.
Document Actions
Өгийн нуурын товч танилцуулга ба нуур орчмын газар нутгийн цэвэрлэгээ
1998 онд Өгийн нуур Рамсарын конвенцид бүртгэгдсэн байна. Нуур намгархаг нуга бүхий 2520 га талбай эзэлдэг Орхон голын сав газрын нутагт оршдог. Нуур нь –, олон тооны гол горхи, цөөрөмтэй, баруун хэсэгтээ намгархаг үзэсгэлэнтэй нутаг юм. Нуурын нийт талбай ойролцоо 50км хавтгай дөрвөлжин газар нутаг ба эргийн урт нь 24,7 км. Нуур хамгийн гүн хэсэгтээ 15,3 м хүрдэг ба нийт эзлэхүүн нь 147,9м3 юм. Нуур орчмыг цэвэрлэх кампанит ажлыг НҮБХХ-ДДБОС-гийн санхүүгийн дэмжлэгээр 2014 оны 3-р сарын 20-21 өдөр зохион байгуулав. Цэвэрлэгээнд 20 хүн 2 ачааны машинтай оролцож 5 тонн хог хаягдал түүсэн байна.
Document Actions
“Хил Хязгааргүй Байгаль нуур” HD кино ТВ сувгуудаар
"Хил Хязгааргүй Байгаль нуур" HD киног Орос ба Монгол хэл дээр ТВ-ийн хэд хэдэн сувгуудаар үзүүлэв. ОХУ-д "Буриадын ертөнц" ТВ-ийн суваг ба Монголд "Соён Гэгээрүүлэгч" ТВ энэ киног хэдийнээ нэвтрүүлэн үзүүлсэн байна, түүгээр үл барам ТВ-ийн өөр бусад сувгуудаар ч нэвтрүүлэхээр ярилцаж байна. Үүнд:
MIR Buryatia | |
Soyon Gegeeruulegch TV | http://soyongegeeruulegch.com/ |
Aist TV |
http://www.aisttv.ru/ |
UBS TV |
http://www.ubs.mn/ |
MNB TV |
http://mnb.mn/ |
Document Actions
Байгаль нуурын мөсийг цэвэрлэх кампанит ажил
2014 он "Байгаль нуурын цэвэр мөс" хог хаягдал цэвэрлэх хаврын ажил дуусав. "Байгаль нуурын цэвэр мөс" сайн дурын үйл ажиллагаа "Байгаль нуурын загасчлал - 2014" арга хэмжээний хүрээнд 3 дах удаа Буриад улсад зохион байгуулагдав. Бие даасан ашгийн бус бүлэг "экологи ба нийгмийн төслүүдийг хөгжүүлэх төв"-өөс хэрэгжүүлдэг "Байгаль нуурыг аварцгая" төслийн хүрээнд цэвэрлэгээний ажил 2014 оны 4-р сарын 14 өдөр болж өнгөрөв.
Энэ ажлын дүнд 25 уут хог түүж сурталчилгаа, гэгээрлийн ажлыг өргөн хүрээнд явуулав.
"Байгаль нуурын цэвэр мөс" ажлын зорилго нь голын мөс, эрэг орчмыг хог хаягдлаас цэвэрлэхээс гадна "Байгаль нуурын загасчлал" арга хэмжээнд оролцогчид болон зочидын дунд ухуулах, соён гэгээрүүлэх ажлыг идэвхитэй өрнүүлэхэд оршиж байв.
Хог хаягдалтай хэрхэн харьцах, хаягдлыг яаж тусад нь цуглуулж боловсруулах, Байгаль нуурын орчимд хог хагдлыг ангилан цуглуулах ажлыг нэвтрүүлэх нь ямар чухал ач холбогдолтойг сайн дурын ажилтнууд ухуулан таниулж байв.
Түүнчлэн байгальтай хэрхэн хайр гамтай харьцах, гал түймрийн аюулгүй байдал, спорт загасчлалын "бариад- амьдаар нь тавих" зарчмын талаар яриа хийв.
"Байгаль нуурын цэвэр мөс" ажлыг олон нийтийн ба ашгийн олон байгууллагууд дэмжсэн. Үүнд:
НҮБХХ/ДДБОС "Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент" төсөл,
Байгаль нуурыг аврахад дэмжлэг үзүүлэх сан, Листвянка тосгоны захиргаа, Прибайкальски Байгалийн Цогоцолбор Газар ба бусад мбайгууллагууд.
Document Actions
Байгаль нуурын төсөл- дунд шатны үнэлгээ
Event details
When
Apr 13, 2014 01:45 AM
Where
Төслийн дунд шатны үнэлгээ хийх олон улсын экспертэд зориулж Кабански ба Баргуужин мужууд дах УТХГ-ууд болон Курумкан мужийн малын сэг зэм устгах байгууламжийг үзүүлэх албан аяллыг төслөөс зохион байгуулав.
Document Actions
НҮБ-ын ЕЭЗК хоёрдугаар зөвөлгөөн: Голын сав газрын комиссууд ба хамтарсан бусад байгууллагууд: Техникийн аспект
Голын сав газрын комиссууд ба хамтарсан бусад байгууллагууд: Техникийн аспект Хоёрдугаар зөвөлгөөн 2014 оны 4-р сарын 9-10 өдөр болж хамтарсан байгууллагуудын экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх, усны дэд бүтэц г.м.хамтын ажиллагааны онцлог салбар ба техникийн асуудалд анхаарлаа хандуулав. Хоёрдугаар зөвөлгөөний хэлэлцэх сэдвийг анхны зөвөлгөөнд оролцогчдын тавьсан саналд үндэслэн боловсруулсан.
Document Actions
Дэлхийн Усны өдөр Орос оронд
НҮБХХ/ДДБОС-гийн төсөл дэмжиж Дэлхийн усны өдрийн хүрээнд дугуй ширээний ярилцлагыг 3-р сарын 24-ний өдөр зохион байгуулав. Энэ арга хэмжээг Буриад улсын Росприроднадзор болон Байгалийн Нөөцийн Яам санаачлан зоихон байгуулсан юм. Хуралдаанд холбооны ба бүс нутгийн байгаль хамгаалаллын, прокуратурын, шинжлэх ухааны, орон нутгийн өөрөө удирдах, аж ахуйн ба олон нийтийн байгууллагуудын төлөөлөл оролцов.
Дугу ширээний ярилцлагын үеэр Байгаль нуурын Тусгай Хамгаалалттай Газар нутгийн төвийн бүсэд өнөөгийн нийгэм эдийн засгийн нөхцөл дор Байгаль нуурыг хамгаалах орчин үеийн ба түүний усны нөөцийг зүй зохистой ашиглах асуудлын талаар ярилцав. Байгаль нуурын усан объектод хүний зүгээс үзүүлж буй ачаллыг бууруулах ба Байгаль нуурын бүс нутгийг тогтвортой хөгжүүлэхэд цаг үеэ олсон, үндэслэл бүхий удирдлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэдгийг оролцогчид цохон тэмдэглэж байв.
Эх сурвалж: http://prnadzor.e-baikal.ru/news?record_id=1022